“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгж боллоо.

Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хоёрдугаарт эрэмбэлжээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрөгч 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ашгийн хэмжээгээрээ бусад аж ахуйн нэгжүүдээс тэргүүлжээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2019 оны тоон үзүүлэлтүүдийг товчлон үзүүлбэл: 

Нийт борлуулалтын орлого1 тэрбум ам.доллар
Нийт борлуулалтын хэмжээ /ачилт/15.5 сая тонн
Нийт экспортын хэмжээ13.7 сая тонн
Улсад төвлөрүүлсэн татвар, төлбөр, хураамж736 тэрбум төгрөг
Цэвэр ашиг1 их наяд 35 тэрбум төгрөг

“Эрдэнэс таван толгой” компани ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэн ажилласан. Үүнээс гадна ТӨБЗГ-аас хийсэн засаглалын үнэлгээгээр тэргүүлж, Үндэсний Аудитын газраас хийсэн шалгалтаар зөрчилгүй гарчээ.

Бичээрэй