Энэ сайтын тухай

Энэ бол Монгол Улсын олборлох салбарын компаниудын бүртгэл, тусгай зөвшөөрөл, бүтэц, удирдлага, эзэмшил болон ашиг хүртэгч жинхэнэ эзэд зэрэг үндсэн бөгөөд хамгийн чухал мэдээллийг ил тод, нээлттэй болгох зорилго бүхий цахим сайт юм.

Сайтыг 2018 оноос “Ил тод байдал сан” ТББ Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр “Уул уурхайн компаниуд: эзэмшил ба жинхэнэ эзэд” төслийн хүрээнд байгуулав.

Бид компани тус бүрийн мэдээллийг янз бүрийн эх сурвалжаас, мөн шаардлагатай тохиолдолд эрэн сурвалжлах замаар цуглуулан бэлтгэж байна. Аливаа бизнес, түүний эзэмшил, хамаарах хүмүүс байнга өөрчлөгдөж байдаг тул компаниудийн мэдээллийг мөн адил тасралтгүй шинэчилж байх юм.   

Олборлох салбарын компанийн үндсэн мэдээллийн загварыг эхний удаад дараах байдлаар тодорхойлов. Үүнийг цаашид байнга сайжруулан боловсронгуй болгож байх болно. 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

КОМПАНИЙН ЭЗЭМШДЭГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ТҮҮНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА

КОМПАНИЙН ХАЯГ

КОМПАНИЙН БҮТЭЦ (толгой, охин компаниуд, хамаарал)

КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА

КОМПАНИЙН (ТӨЛӨӨЛӨН) УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ, АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ӨМЧЛӨГЧ ЭЗЭД

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ, БАРИМТ, ИШЛЭЛ


 

Бичээрэй