“Эрдэнэс Таван толгой ХК”

Товч тодорхой МЭДЭЭЛЛИЙН САН

Олон эх сурвалжийн мэдээлэл нэг орон зайд


ТОВЧОО

“Эрдэнэс Таван Толгой” ХК нь 2010 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компаниар үүсгэн байгуулагдаж 2010 оны 12-р сарын 23-наас үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Одоо коксжих болон эрчим хүчний нүүрс олборлон экспортолж, мөн дагалдах хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Компанийн нэрийг АМГТГ-ын Кадастрийн бүртгэлийн системд “Эрдэнэставан толгой” гэж бичсэн байна. Харин тус компанийн өөрийн сайтад “Эрдэнэс-Тавантолгой” ХК гэжээ. Харин компанийн лого-н дээр “Эрдэнэс Таван толгой”, бас Erdenes-TT гэжээ.


БҮРТГЭЛ, РЕГИСТРИЙН ДУГААР: 543552


ХУВЬЦАА ЭЗЭМШИЛ:


КОМПАНИЙН ДОТООД БҮТЭЦ (толгой, охин компаниуд, хамаарал)


КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ТҮҮНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА

(2020 оны байдлаар):

1.Тусгай зөвшөөрлийн дугаар: MV-00011943.  Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл. Байршил: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг. Газрын нэр: Тавантолгой.  Талбайн хэмжээ: 2036.335 га. Ашигт малтмалын төрөл: Нүүрс. Хүчин төгөлдөр хугацаа: 2006-08-28 2036-08-28.

2.Тусгай зөвшөөрлийн дугаар: MV-00011953.  Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл. Байршил: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг. Газрын нэр: Бор толгой.  Талбайн хэмжээ: 12864.4743.  га. Ашигт малтмалын төрөл: Нүүрс. Хүчин төгөлдөр хугацаа: 2006-08-29 2036-08-29.

3.Тусгай зөвшөөрлийн дугаар: MV-00011954.  Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл. Байршил: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг. Газрын нэр: Бор тээг-1.  Талбайн хэмжээ: 22901.3665.  га. Ашигт малтмалын төрөл: Нүүрс. Хүчин төгөлдөр хугацаа: 2006-08-29 2036-08-29.

4.Тусгай зөвшөөрлийн дугаар: MV-00011955.  Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл. Байршил: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг. Газрын нэр: Шар тээг.  Талбайн хэмжээ: 23813.102.  га. Ашигт малтмалын төрөл: Нүүрс. Хүчин төгөлдөр хугацаа: 2006-08-29 2036-08-29.

5.Тусгай зөвшөөрлийн дугаар: MV-00011956.  Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл. Байршил: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг. Газрын нэр: Таван толгой-1.  Талбайн хэмжээ: 3151.9234.  га. Ашигт малтмалын төрөл: Нүүрс. Хүчин төгөлдөр хугацаа: 2006-08-29 2036-08-29.

6.Тусгай зөвшөөрлийн дугаар: MV-00016881.  Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл. Байршил: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг. Газрын нэр: Бор тээг-1.  Талбайн хэмжээ: 556.7204.  га. Ашигт малтмалын төрөл: Нүүрс. Хүчин төгөлдөр хугацаа: 2006-08-29 2036-08-29.

7.Тусгай зөвшөөрлийн дугаар: MV-00016882.  Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл. Байршил: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг. Газрын нэр: Таван толгой-1.  Талбайн хэмжээ: 2447.1342.  га. Ашигт малтмалын төрөл: Нүүрс. Хүчин төгөлдөр хугацаа: 2006-08-29 2036-08-29.

8.Тусгай зөвшөөрлийн дугаар: MV-00016883.  Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл. Байршил: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг. Газрын нэр: Шар тээг.  Талбайн хэмжээ: 700.3873 .  га. Ашигт малтмалын төрөл: Нүүрс. Хүчин төгөлдөр хугацаа: 2006-08-29 2036-08-29.


КОМПАНИЙН ХАЯГ

Төв оффис: УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо. Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Утас: 70118585. Факс: 70119595

И-мэйл: info@erdenestt.mn

Вэб сайтhttp://www.erdenestt.mn

Фэйсбүүк хуудас:


КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА

2021 оны байдлаар:

Гүйцэтгэх захирал Баттулгын Ганхуяг

Эдийнх засаг, санхүүгийн удирдлагын газар хариуцсан эрхэлсэн тэргүүн дэд захирал Б.Жаргалсайхан

Ерөнхий удирдлагын газар хариуцсан дэд захирал Д.Энхболд

Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр

Үйлдвэрлэл, уул уурхайн газар хариуцсан дэд захирал Г.Дэлгэрбаяр

Бизнесийн удирдлагын газар хариуцсан дэд захирал Б.Батсайхан

Хууль зүйн газар хариуцсан дэд захирал Ц.Амартүвшин


2018 оны 5-р сарын байдлаар: 

Гүйцэтгэх захирал Баттулгын Ганхуяг

Санхүү, эдийн засаг эрхэлсэн тэргүүн дэд захирал Б.Жаргалсайхан

Худалдан авалт, дэд бүтэц эрхэлсэн дэд захирал Ц.Хангай


2017 оны байдлаар:  

Гүйцэтгэх захирал Д.Ариунболд

Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Б.Ганхуяг

Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Б.Жаргалсайхан

Худалдан авалт, дэд бүтэц эрхэлсэн дэд захирал Ц.Хангай


КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН


(2020 оны 10-р сарын байдлаар)

Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ

  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга;
  • Мэргэжил: Түүхч;
  • Боловсролын зэрэг: Магистр;
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга.
  • ceomongol@gmail.com

Боловсрол: Улаанбаатарын их сургууль, бакалавр 1995-1999 он; Улаанбаатарын их сургууль, магистр 2005-2010 он; Монгол Улсын их сургууль, Улс төр судлал, докторант.

Ажлын туршлага: “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал, 2003-2012 он; Мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн газрын зөвлөх, 2011-2012 он; МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2015 он; Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2015 он; Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, 2015-2016 он; Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2016-2017 он; Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга, 2018 он; “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2018 он; Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 2020 оноос.


Ганболдын НАНДИНЖАРГАЛ

  • -“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;
  • -Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
  • -Мэргэжил: Олон улсын эдийн засагч;
  • -Боловсролын зэрэг: Магистр;
  • nandi976@yahoo.com

Боловсрол: Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль 1998-2003 он; АНУ, Вашигтон хот, Стрейр их сургууль 2007-2009 он.

Ажлын туршлага: -Монголбанкны Мөнгөний бодлого судалгааны газрын эдийн засагч, 2003-2010 он; -Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга,  2010-2013 он; -Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газрын орлогч дарга, 2013 он; Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2013 он; Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2014-2015 он; “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлын багт Төслийн захирал, 2015 он; “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д Хяналт шалгалтын газрын захирал, 2015-2016 он; Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2016 оноос одоог хүртэл


Батцэнгэлийн ЭНХ-АМГАЛАН

  • -“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;
  • -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга;
  • -Мэргэжил:    Олон улсын эдийн засагч;
  • -Боловсролын зэрэг:  Олон улсын эдийн засгийн ухааны Доктор (PhD);
  • Amka20032003@yahoo.com

Боловсрол: Батлан хамгаалах их сургууль, бакалавр 1985-1989 он; Удирдлагын хөгжлийн институт, менежер 1990-1993 он; Москвагийн Дипломатын академи, Олон улсын эдийн засагч 2000-2002 он.

Ажлын туршлага: Ардын цэргийн 014 дүгээр анги, Салбарын офицер, 1989-1991 он; Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, шинжээч, ахлах шинжээч, референт, 1991-1997 он; Багахангай материал, техникийн хангамжийн газрын захирал, 1997-1998 он; Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 1998-2000; Гадаад харилцааны сайдын зөвлөх, газрын захирал, 2006-2010 он; Монгол Улсаас БНХАУ, ӨМӨЗО-ын Хөт хотод суух Ерөнхий консул, 2010-2013 он; Монгол Улсаас БНКиргиз Улсад суух Ерөнхий консул, 2014-2016 он; Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, ахлах зөвлөх, 2017-2020 он; Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга 2020 оноос одоог хүртэл.


Түдэвхүүгийн ГАНТУЛГА

  • -“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;
  • -Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга;
  • -Мэргэжил: Түүх, нийгмийн багш, Улс төр судлаач, Эрх зүйч;
  • -Боловсролын зэрэг: Боловсролын доктор (PhD);

Боловсрол: Москва хот, Хүмүүнлэгийн их сургууль, Түүх, нийгмийн багш, 1985-1990 он; Улаанбаатар хот, Үндэсний тагнуулын академи, Эрх зүйч, 2002-2004 он.

Боловсролын зэрэг, цол: Боловсролын Доктор, МУИС, 2000 он; Дэд профессор, Их засаг их сургууль, 2005 он; Профессор, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Аюулгүй байдал, батлан хамгаалах эрх зүйн академи, 2008 он

Ажлын туршлага: Дорноговь, Зүүнбаян, Зэвсэгт хүчний 201 дүгээр анги, Хугацаат цэргийн албан хаагч, жагсаалын дарга, 1980-1983 он; Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн хороо, Байгаль хамгаалал, залуучуудын асуудал хариуцсан зааварлагч, 1983-1985 он; Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, 1990-1994 он; “Алтай кашмер” ХХК-ийн ерөнхий захирал, 1994-2000 он; МАН-ын удирдах зөвлөл, Ажлын албанд  даргын зөвлөх, 2000-2005 он; Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2008-2009 он; Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2009-2012 он; МАН-ын удирдах зөвлөл, Ажлын алба, Намын нарийн бичгийн дарга, 2013-2016 он; Эрчим хүчний яамны дэд сайд, 2016-2020 он; Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын газрын дарга 2020 оноос.


Баттулгын ГАНХУЯГ

  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ын гишүүн;
  • Мэргэжил: Эрх зүйч, улс төр судлаач;
  • Боловсролын зэрэг: – Улс төр судлалын Доктор (PhD)
  • Хууль зүйн Магистр (Master of Laws)
  • gankhuyag@erdenestt.mn

Боловсрол: 1997-2001 онд Монгол улс, МУИС, Хууль зүйн сургууль, Эрх зүйч, бакалавр; 2005-2007 онд Монгол улс, МУБИС, Улс төр судлалын магистр; 2013-2015 онд Их Британи улс, Салфордын ИС, Хууль зүйн магистр (Master of Laws); 2015-2019 онд Монгол улс, МУБИС, Улс төр судлалын доктор (PhD);

Ажлын туршлага: 1999-2000 онд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, (МҮХАҮТ) ажилтан; 2001-2007 онд Монголын оюутны холбоо, (МОХ) дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч; 2005-2007 онд  Ерөнхийлөгчийн тамгын газар, (МУЕТГ) орон тооны бус зөвлөх; 2005-2007 онд “City phone” ХХК-ийн Гүйцэтгэх захирал; 2007-2013 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал; 2008-2010 онд “Эрдэнэс-Тавантолгой” ордын олборлолт хариуцсан төслийн захирал; 2008-2012 онд Засгийн газрын “Таван толгой” төслийн Ажлын нэгжийн ахлагч, нарийн бичгийн дарга; 2011-2012 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн; 2011, 2012, 2013-2015 онд АНУ болон Их Британи улсад суралцсан, мэргэжил дээшлүүлсэн; 2014-2016 онд Улсын Их Хурлын гишүүн болон Монгол Улсын Шадар сайдын зөвлөх; 2016-2018 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал; 2018 оноос одоог хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ын гишүүн;


Цэндийн ЭРДЭНЭБАЯР

  • -“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;
  • -Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга;
  • -Мэргэжил: Инженер;
  • -Боловсролын зэрэг: Магистр;
  • Erdenebayar_ts@yahoo.com

Боловсрол: Шинжлэх ухаан, технологийн их сургууль, бакалавр, 1998-2004 он; Шинжлэх ухаан, технологийн их сургууль, магистр,  2016-2019 он; Удирдлагын академи, Мэргэшүүлэх бакалавр, 2019-2020 он.

Ажлын туршлага: “Монголын цахилгаан холбоо” ТӨХК-нд засварчин, техникч, инженер, 1998-2006 он; Нийслэлийн МАН-ын хорооны Зохион байгуулалтын хэлтсийн дарга, 2008-2011 он; Нийслэлийн ИТХ, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, 2008-2011 он; МАН, намын ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх, 2015-2016 он; “Бэржин Уньт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2016-2018 он; Ашигт малтмал, газрын тосны газрын ТЗУХ, Газрын тос, шатах ашигт малтмалын шинжилгээ, туршилтын лабораторын дарга, орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2016-2018 он; Ашигт малтмал, газрын тосны газрын ТЗУХ, Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга 2018 оноос одоог хүртэл


Цэнд-Даваагийн БАЯР-ЭРДЭНЭ

  • -“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;
  • -Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга;
  • -Мэргэжил: Улс төр судлаач-нийгмийн ухааны багш;
  • baagii4979@yahoo.com

Боловсрол: Монгол Улсын их сургууль, Улс төр судлаач-нийгмийн ухааны багш, 1997-2001 он; АНУ, Страйерын Их сургууль, Төрийн удирдлагын менежер, 2012-2014 он.

Ажлын туршлага: МАН-ын сургалт, судалгааны хэлтэс, Прогноз төв, 2001 он; Английн парламент,  Парламентын гишүүний туслах-дадлагажигч, 2006 он; МАН-ын сургалт, судалгааны хэлтэс, Прогноз төвийн дарга, албаны дарга, 2006-2008; Нийслэлийн МАН-ын хороo, Зохион байгуулалтын хэлтсийн дарга, 2008-2011 он; Нийслэлийн ИТХ, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, 2008-2011 он; МАН, Намын ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх, 2015-2016 он; Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга 2016- одоог хүртэл


Пүрэвтогтохын ӨЛЗИЙНАРАН

  • -“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус  гишүүн;
  • -“МоЭнКо” ХХК-ийн төслийн инженер;
  • -Мэргэжил: Инженер, эдийн засагч;
  • -Боловсролын зэрэг: Магистр;
  • ulziinaran@gmail.com

Боловсрол: Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Уул уурхайн удирдлага (инженер, эдийн засагч), 1998-2002 он; БНСУ, Дунг-А их сургууль, Уул уурхайн инжежер магистр, 2003-2005 он; Удирдлагын академи, Төрийн удирдлага, 2014-2015 он.

Ажлын туршлага: “Лэнд Монголиа” ХХК-ийн инженер орчуулагч, 2005-2006 он; “МоЭнКо” ХХК-ийн төслийн инженер, 2007 оноос одоог хүртэл; “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн


Хаянгаагийн БОЛОР-ЭРДЭНЭ

  • -“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус  гишүүн;
  • -“Дорнод газар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал;
  • -Мэргэжил: Эрх зүйч;
  • boloroo8@yahoo.com

Боловсрол: Цагдаагийн Академи, Эрх зүйч, 1995-2000 он; Хамбург хотын Маркетинг, менежментийн олон улсын академи. ОУ-ын маркетинг Менежмент, 2001-2002 он; Английн Лондон коллеж, Англи хэл судлал; 2002-2003 он.

Ажлын туршлага: Цагдаагийн ерөнхий газар, Мөрдөн байцаагч, 2000-2001 он; Францын хил хязгааргүй малын эмч олон улсын төсөл, хуулийн зөвлөх, 2005-2006; “Дорнод газар” ХХК-ийн Захирал-Үүсгэн байгуулагч, 2006-2012 он; “Монгол Росцветмет” ТӨХК-ийн Ерөнхий захирал, 2012-2015 он; “Дорнод газар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2015 оноос одоог хүртэл; “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн


Үүрцайхын АМАРБАТ

  • -“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн;
  • -Хуульч, Өмгөөлөгч;
  • -Мэргэжил: Эрх зүйч;
  • -Боловсролын зэрэг: Хууль зүйн магистр;
  • Amarbatmgl@gmail.com

Боловсрол: Отгонтэнгэр их сургууль, Эрх зүйч, бакалавр, 2008-2012 он; Отгонтэнгэр их сургууль, Хуульзүйн магистр, 2012-2014 он.

Ажлын туршлага: Отгонтэнгэр их сургууль, Хуульзүйн тэнхимийн багш, 2012 оноос одоог хүртэл; Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Тамгын газрын дарга, 2016 он; Өмгөөллийн “Ананд адвокатс” ХХН, Ахлах хуульч, 2016-2020.


Дашнямын БАТХИШИГ

  • -“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн;
  • -“Нью-Гранд Эрдэнэт” ХХК-ийн захирал;
  • -Мэргэжил: Эрх зүйч, Эдийн засагч-нягтлан бодогч;
  • Bathishig_tm@yahoo.com

Боловсрол: Монгол Улсын их сургууль, Эрх зүйч, 2004-2009 он; Монгол Улсын их сургууль, Эдийн засагч, нягтлан бодогч, 2008-2010 он.

Ажлын туршлага: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Орон сууцны хэсгийн дарга, 2010 он; “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Тамгын хэлтсийн нууцын ажилтан, 2010-2017 он; “Болор-Аграмба” ХХК-ийн эдийн засагч, хуулийн зөвлөх, 2017-2020 он; “Нью-Гранд Эрдэнэт” ХХК-ийн захирал, 2018 оноос одоог хүртэл


(2020 оны 3-р сарын байдлаар)

  1. Банзрагчийн Баярсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга, ТУЗ-ийн дарга
  2. Мянгаагийн Баяраа, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  3. Ургамалын Бямбасүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, ТУЗ-ийн Цалин, урамшууллын хорооны гишүүн
  4. Санжаагийн Наранцогт, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, ТУЗ-ийн аудитын хорооны дарга
  5. Рэнцэндоржийн Мэргэн, Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга
  6. Баттулгын Ганхуяг, Гүйцэтгэх захирал
  7. Цэнддаваагийн Баяр-Эрдэнэ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга, ТУЗ-ийн Цалин урамшууллын хорооны дарга, Аудитын хорооны гишүүн, Нэр дэвшүүлэх хорооны гишүүн
  8. Цогийн Ганболд, Монголын Хуульчдын Холбооны тамгын газрын дарга, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга, Цалин урамшууллын хорооны гишүүн
  9. Пүрэвтогтохын Өлзийнаран, МоЭнКо ХХК-ийн төслийн инженер, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны гишүүн, Цалин урамшууллын хорооны гишүүн
  10. Раднаагийн Бурмаа, Нийгмийн дэвшил, эмэгтэйчүүд хөдөлгөөний тэргүүн, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Нэр дэвшүүлэх хорооны дарга, Аудитын хорооны гишүүн
  11. Хаянгаагийн Болор-Эрдэнэ, Дорнод газар ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны гишүүн, Нэр дэвшүүлэх хорооны гишүүн, Цалин урамшууллын хорооны гишүүн
  • Буяндэлгэрийн Батбаяр, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга

(2018 оны 9-р сарын байдлаар) 

  1. Г.Нандинжаргал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  2. П.Өлзийнаран, МоЭнКо ХХК-ын төслийн инженер, хараат бус гишүүн
  3. С.Амгалан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын дарга
  4. С.Батболд, Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
  5. С.Наранцогт, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  6. У.Бямбасүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
  7. Х.Батжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга
  8. Х.Болор-Эрдэнэ, хараат бус гишүүн
  9. Э.Ганбаатар, Дефенс секьюрити сервис ХХК-ийн захирал, хараат бус гишүүн

(2018 оны 4-р сарын байдлаар)

ТУЗ-ын дарга Ургамалын Бямбасүрэн (Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга)

Гишүүд:

Ханджавын Батжаргал (Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга)

Сандаг-Очирын Амгалан (“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын дарга)

Сандагдоржийн Батболд (Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга)

Санжаагийн Наранцогт (Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2017 оны 12-р хүртэл Төрийн сангийн газрын дарга)

Ганболдын Нандинжаргал (Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга)

Хараат бус гишүүд:

Пүрэвтогтохын Өлзийнаран (МоЭнКО ХХК-ийн төслийн менежер)

Энхбаатарын Ганбаатар (Дефенс Секьюрити”  ХХК-ийн захирал)

Хаянгаагийн Болор-Эрдэнэ (Тодорхой мэдээлэл байхгүй)

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Ш.Мөнхцэрэн


(2016 оны байдлаар)

ТУЗ-ын дарга Ургамалын Бямбасүрэн (Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга)

Гишүүд:

Д.Батболд

Батбаатарын Батзаяа

Б.Шинэбаатар

Н.Энхтуяа

Хараат бус гишүүд:

Б.Бат-Эрдэнэ

Чулуунбаатарын Батсайхан

Махбалын Түмэнжаргал 


ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД

(2021 оны байдлаар)

Нанжидын Онон, Икс-ТҮЦ ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал

Энхбатын Бадар-Ууган, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпийн аварга, гавъяат тамирчин

Гомбодоржийн Ундрал, “Демо” төрийн бус байгууллагын тэргүүн

Гомбын Золжаргал, МҮОНРТ-ийн сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн

Ч.Лодойравсал, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал

Н.Соронзонболд, хуульч

М.Батбилэг, TV9 телевизийн сэтгүүлч

Рагчаагийн Сэргэлэн, МҮОНРТ-ийн сэтгүүлч

Д.Билгүүн, сэтгүүлч

Ц.Ширэндэв,

Б.Зандраа,

Ү.Хүрэлбаатар,


Эрдэнэс Таван Толгой ХК: Хөгжлийн түүх

Эрдэнэс Таван Толгой ХК: Стратегийн зорилт

Эрдэнэс Таван Толгой ХК: Таван толгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр зам


Мэдээ. Мэдээлэл. Баримт. Ишлэл. Эх сурвалж