ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм.
Тус компани Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улаан болох Мухарын холимог металлын ордод олборлолт явуулж байна.
БҮРТГЭЛ, РЕГИСТРИЙН ДУГААР
КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ТҮҮНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА
(2018 оны 11-р сарын байдлаар):
1. Тусгай зөвшөөрлийн дугаар: MV-00000247. Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл. Байршил: Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг. Газрын нэр: Улаан. Талбайн хэмжээ: 101.5765. Ашигт малтмалын төрөл: Цайр. Хүчин төгөлдөр хугацаа: 1997-05-20 – 2027-05-20.
2. Тусгай зөвшөөрлийн дугаар: MV-010089. Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл. Байршил: Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг. Газрын нэр: Мухар. Талбайн хэмжээ: 125.42. Ашигт малтмалын төрөл: Цайр. Хүчин төгөлдөр хугацаа: 2005-07-01 – 2035-07-01.
КОМПАНИЙН ХАЯГ
Улаанбаатар дахь офис:
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Сүхбаатарын гудамж, “Чингэс шар айраг” ХХК-ын байр, 8-р давхар
КОМПАНИЙН БҮТЭЦ (Толгой, охин компани, хамаарал)
БНХАУ-ын хувийн хэвшлийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм.
Мэдээлэл байхгүй.
КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ, АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ЭЗЭН
БНХАУ-ын хувийн хэвшлийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм.
Үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч нь Грейт промис энтерпрайз гэжээ.
Эх сурвалж: Burtgel.mn
Мэдээ. Мэдээлэл. Баримт. Ишлэл. Эх сурвалж
2017 оны 11-р сар
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар БНХАУ-ын “Шинь шинь” ХХК-ийн ерөнхий захирал Ли Жэн-ийг хүлээн авч уулзсаны дараа авахуулсан зураг.
2015 оны 7-р сар.
Уул уурхайн сайд Р.Жигжид, Ашигт малтмалын газрын дэд дарга С.Амарсайхан нарын удирдсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллах үеэр тус компанийн удирдлага Бээжингээс ирж ажлаа танилцуулсан байна.