Чинхуа Мак Нарийн сухайт ХХК

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2002 оны 2-р байгуулагдсан.

Монгол-Хятадын хамтарсан компани.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь стратегийн орд газар – Нарийн сухайтын нүүрсний ордод Монгол Улсын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулсан.


БҮРТГЭЛ, РЕГИСТРИЙН ДУГААР

2697947

КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ТҮҮНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2018 оны 11-р сарын байдлаар:

Эх сурвалж: АМГТГ-ын Кадастрийн бүртгэлийн мэдээлэл


КОМПАНИЙН ХАЯГ.

Төв офис: Улаанбаатар.

Утас: 75751574, 99161891.


КОМПАНИЙН БҮТЭЦ (толгой, охин компаниуд, хамаарал)


КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА

2018 оны 11-р сарын байдлаар:

Эх сурвалж: Burtgel.mn


КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН


КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ, АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ӨМЧЛӨГЧ ЭЗЭД

2018 оны 11-р сарын байдлаар:

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Нямтайшир ба БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Чинхуа” группийн 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай.

Эх сурвалж: Burtgel.mn



Мэдээ. Мэдээлэл. Баримт. Ишлэл. Эх сурвалж 

2013 оны 3-р сарын 16.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолоос,

Ашигт малтмалын тухай хуулийн 5.3, 5.4, 9.1.5, 9.1.8, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалт, Цөмийн энергийн тухай хуулийн 9.1.1, 9.1.2, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8.2, Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

5. Стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын зэс, молибден, Төмөртэйн овооны цайр, хар тугалга, Нарийн сухайтын нүүрс, Бороогийн алтны орд тус бүрийн үнэлгээ, төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг судлан, зарим ордын тогтвортой байдлын гэрээг дүгнэж, байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, орд ашиглах гэрээний төсөл боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг.