Уул уурхайн үндэсний олборлогч ХХК / Mining National Operator LLC

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2010 онд байгуулагдсан

“Нүүдэлчин групп” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын оролцоотой, уул уурхайн оператор компани юм.


БҮРТГЭЛ, РЕГИСТРИЙН ДУГААР

5440904

КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ТҮҮНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2018 оны 11-р сарын байдлаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. 


КОМПАНИЙН ХАЯГ

2018 оны 11-р сарын байдлаар

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, Ажилчны гудамж, 131/4,

УУҮО компанийн байр

Утас: 75754040, 70104030

И-мэйл: info@mno.mn

Вэб сайт: http://www.mno.mn


КОМПАНИЙН БҮТЭЦ (толгой, охин компаниуд, хамаарал)

(2018 оны 11-р сарын байдлаар):

“Нүүдэлчин групп” ХХК нь уул уурхайн салбарт “Мондулаан трейд” ХХК, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК”, “Нүүдэлчин айрон ресорс” ХХК, хүнсний үйлдвэрлэлийн салбарт “Эрдэнэт Фүүдс” ХХК, хөдөө аж ахуйн салбарын голлох чиглэл болох механикжсан газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлд “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийг үүсгэн байгуулж зургаан охин, нэг хараат компанитайгаар ажиллаж байна.


КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА

2018 оны 11-р сарын байдлаар

Эх сурвалж: Хуулийн этгээдийн улсын бүртгэл


  1. Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал А.Цэрэнбаатар /ТУЗ-ын гишүүн/
  2. Хүний нөөц, сургалт, хөгжил хариуцсан захирал Г.Нямдорж
  3. Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Я.Түвдэндорж
  4. Стратеги төлөвлөлт болон хангамж хариуцсан захирал Г.Гантөгс
  5. Тайлан бүртгэл хариуцсан захирал Л.Болормаа
  6. ХАБЭАБО хариуцсан захирал Г.Одбаяр
  7. Уул уурхай хариуцсан захирал Б.Лувсандорж
  8. Зам барилга дэд бүтэц болон техникийн бодлого, засвар хариуцсан захирал Ч.Пүрэвжаргал /ТУЗ-ын гишүүн/
  9. Захиргаа, аж ахуй хариуцсан захирал Д.Мөнхцог

Эх сурвалж: http://www.mno.mn


КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН (хэрвээ ХК бол)

2018 оны 11-р сарын байдлаар:

Эх сурвалж: Хуулийн этгээдийн улсын бүртгэл


  1. ТУЗ-ын дарга Ш.Лхамсүрэн
  2. ТУЗ-ын гишүүн Ш.Жаргал
  3. ТУЗ-ын гишүүн Ш.Бүтэд
  4. ТУЗ-ын гишүүн А.Цэрэнбаатар  /Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал /
  5. ТУЗ-ын гишүүн Ч.Пүрэвжаргал /Зам барилга дэд бүтэц болон техникийн бодлого, засвар хариуцсан захирал/
  6. ТУЗ-ын нарийн бичгийн дарга Э.Гэрэлмаа

Эх сурвалж: http://www.mno.mn


КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ, АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ӨМЧЛӨГЧ ЭЗЭН

Эх сурвалж: Хуулийн этгээдийн улсын бүртгэл

Мондулаан Трейд ХХК бүтцэд нь багтдаг Нүүдэлчин групп ХХК-ийг гавьяат эдийн засагч Б.Шүхэртийн өөрийн хүүхдүүдтэйгээ хамтарч байгуулсан гэр бүлийн компани юм.

Төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгээс үзэхэд УИХ-ын гишүүн асан, одоо Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаяр Мондулаан трейд ХХК болон Нүүдэлчин групп ХХК-ын бусад компаниудад хувьцаа эзэмшдэг.

Тухайлбал, Нүүдэлчин групп ХХК-ийн 20 ширхэг, Мон дулаан трейд ХХК-ийн 120400 ширхэг, Нүүдэлчин айрон ресорс ХХК-ийн 409488 ширхэг, Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн  1150 ширхэг, мөн Эрдэнэт фүүдс ХХК-ийн 1637012 ширхэг, Хишигтэн нүүдэлчин ХХК-ийн 7741360 ширхэг, Нүүдэлчин гурил ХХК-ийн 101 ширхэг хувьцааг тус тус эзэмшиж байна. Энэ нь нийт хувьцааны хэдэн хувь болох нь тодорхойгүй.



МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ, БАРИМТ, ИШЛЭЛ

Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн үйл ажиллагааны төслүүд

Нүүрсний төслүүд

Хэрэгжиж байгаа:

1. Баруун Цанхи – Эрдэнэт Таван Толгой

Байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гэрээ үргэлжлэх хугацаа: 2013-2014

Нийт уулын цулын хэмжээ: 22 сая тонн

2. Хүрэншанд

Байршил: Өмнөговь аймаг, Гурвантэс сум

Гэрээ үргэлжлэх хугацаа: 2014 онд эхэлсэн, 9 жил

Нийт нөөц: 42,8 сая тонн

Алтны төслүүд

Хэрэгжсэн:

– Бумбат /Төв аймаг, Заамар сум/

– Бага Хайлааст /Төв аймаг, Заамар сум/

Хэрэгжиж байгаа:

1. Баянгол /Салтгарын ам/

Байршил: Төв аймаг, Заамар сум

Гэрээ үргэлжлэх хугацаа: 2012-2014

Нийт уулын цулын хэмжээ: 9,6 сая м3

Нөхөн сэргээлт хийсэн талбай 2013 онд: 41,4 га /биологи/, 49,9 га/техник/

2. Баянгол /Бурхант/

Байршил: Төв аймаг, Заамар сум

Гэрээ үргэлжлэх хугацаа: 2014

Нийт уулын цулын хэмжээ: 7,3 сая м3



Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s