Тавантолгой ХК / Tavantolgoi JSC

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тавантолгойн чулуун нvvрсний орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт, сумын төвөөс баруун урагш 18 км-т, Улааннуурын хөндийд байрладаг.

1966 онд Тавантолгойн нүүрсний уурхай байгуулагдсан ба 1996 оноос орон нутгийн өмч давамгайлсан хувьцаат компани болж өөрчлөн зохион байгуулагджээ.

Жилдээ 1-3 сая тонн нүүрс олборлож экспортод гаргахаас гадна орон нутгийн хэрэгцээг хангадаг.

БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

Хувьцаат компани.

Регистрийн дугаар: 20116656.

Монголын хөрөнгийн биржийн тэмдэглэлээ: TTL

КОМПАНИЙН ЭЗЭМШДЭГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ТҮҮНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2018 оны 11-р сарын байдлаар:

Тусгай зөвшөөрлийн дугаар: MV-00000287. Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл. Байршил: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг. Газрын нэр: Таван толгой. Талбайн хэмжээ: 276.9149 га. Ашигт малтмалын төрөл: Нүүрс. Хүчин төгөлдөр хугацаа: 1995-09-08 2025-09-08

КОМПАНИЙН ХАЯГ

Төв оффис:

1.Өмнөговь аймаг Цогтцэций сум Цагаан – Овоо баг, Тавантолгой Хувьцаат компани. Утас: (976-11) 342-737, Факс: (976-11) 343-237

2.Тавантолгой Хувьцаат компанийн төлөөлөгчийн газар – Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 36. Утас: (976-11) 342-737, (976) 9911-7846, (976) 9906-0160, 8921-1188. Факс: (976-11) 342-737

3.Өмнөговь аймаг дахь Төлөөлөгчийн газар. Даланзадгад зочид буудал, Утас: 8802-6346, 7053-2550. Факс: 7053-2550

И-мэйл: info@tavantolgoi.mn

Вэб сайтhttp://www.tavantolgoi.mn

Фэйсбүүк хуудас: @TavantolgoiJSC.

КОМПАНИЙН БҮТЭЦ (толгой, охин компаниуд, хамаарал)

Толгой, охин компани байхгүй. Гэхдээ хувь нийлүүлэгчдийн өмчилдөг ба хувь оролцоотой компаниуд бий.

КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА

2018 оны 11-р сарын байдлаар:

Гүйцэтгэх захирал Ренчинбямбын Сэддорж

Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Ренчингийн Зоригтбаатар

Ерөнхий нягтлан бодогч Гончигийн Шүрэнхишиг.

КОМПАНИЙН (ТӨЛӨӨЛӨН) УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН 

2018 оны 11-р сарын байдлаар:

Хувьцаа эзэмшигчид/Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн бүрэлдэхүүн:

1. Р.Сэддорж Гүйцэтгэх захирал

2. Г Шүрэнхишиг Ерөнхий Нягтлан бодогч

Эх сурвалж: http://tavantolgoi.mn/p/37#.XBeU5lwza00

2018 оны 11-р сарын байдлаар:

ТУЗ-ийн энгийн болон хараат бус гишүүд:

1. С.Мөнхбаяр, ТУЗ-ийн дарга

2. Д.Бат-Эрдэнэ, ТУЗ-ийн гишүүн

3. Д.Дагвадорж, ТУЗ-ийн гишүүн

4. С.Мөнхжаргал, ТУЗ-ийн гишүүн

5. Л.Батбаатар, ТУЗ-ийн гишүүн

6. Т.Алтансүх, ТУЗ-ийн гишүүн

7. В.Мөнхбат, ТУЗ-ийн хараат бус гишүүн

8. Д.Батзориг, ТУЗ-ийн хараат бус гишүүн

9. Т Тэгшээ, ТУЗ-ийн хараат бус гишүүн

10. Ч.Жаргалсайхан, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга

Эх сурвалж: http://tavantolgoi.mn/p/38#.XBeVeFwza01

2018 оны 11-р сарын байдлаар:

Эх сурвалж: http://www.mse.mn/mn/company/458

КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ, АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ӨМЧЛӨГЧ ЭЗЭД

МЭДЭЭ. МЭДЭЭЛЭЛ. БАРИМТ. ИШЛЭЛ. ЭХ СУРВАЛЖ

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

2018 оны 12-р сарын байдлаар:

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ

2018 оны 11-р сарын байдлаар: 

Мөн Монголын хөрөнгийн биржийн  сайт дахь “Таван толгой” ХК-ийн хуудасны “Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид” гэж нийтлэгдсэн хүснэгтэнд компаниудын нэр байгаа боловч тэдгээр компанийг эзэмшигч хувь хүмүүсийн тодорхой мэдээлэл байхгүй:

Эх сурвалжууд: http://www.mse.mn/mn/company/458

Таван толгой ХК-ийн хувьцааны тархалтын мэдээлэл:

Эх сурвалж: http://tavantolgoi.mn/p/42#.XBeXWlwza00

2018 оны 4-р сарын 26-нд болсон “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцогчид ↓ 

Нэгдүгээр эгнээнд зүүн гараас гурав, дөрөв, тав зургаадах нь Б.Мөнхжаргал, С.Мөнхбаяр, Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж нар, хамгийн баруун захад Б.Шүрэнхишиг.

ХЭН НЬ ХЭН БЭ? 

Зарим хувьцаа эзэмшигчид ба удирдлагуудын танилцуулга

Бат-Эрдэнэ Дашдэмбэрэлийн

Ургийн овог: Шанх
Төрсөн он: 1963 он
Төрсөн газар: Өмнөговь аймаг, Даланзадгад хот

Мэргэжил: Улс төр судлаач, философич

Эрдмийн зэрэг цол: Философийн ухааны доктор, (Ph.D)

Боловсрол: 1971-1981 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1981-1986 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын их сургууль, 1991-1992 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Удирдлагын Дээд курс, 1993-1994 онд АНУ-ын Колорадо мужийн Боулдэрийн эдийн засгийн институтын Эдийн засаг, менежментийн курс

Ажлын туршлага: 1986-1990 – Цэргийн нэгдсэн дээд сургуулийн философийн арга зүйч багш,  1990 оноос Ажнай корпорацын Ерөнхийлөгч, 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2012-2014 онд Батлан хамгаалахын сайд.

Хөрөнгө орлого:  Ажнай корпораци ХХК, Таван толгой ХК, Инвест Капитал ХК, МЭК /00276 Хонгконг хөрөнгийн бирж/ , ВВУ /01733 Хонгконг хөрөнгийн бирж, ММС /975 Хонгконг ХК, Капитрон банк ХХК (2015 оны Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээр). Мөн “Үндэсний мэдээ” сонин, “Эх орон” телевизийг эзэмшдэг.

Мөнхжаргал Сэмбээжавын

1959 онд төрсөн.

1977 онд нийслэлийн 10 жилийн 5-р дунд сургууль төгссөн.

“Ээрмэл ХК”-ийн захирал

“Кашмер холдинг” ХК-ийн захирал

2004 оноос “Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Наранбаатар Нанзадын

1974 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн.

1992-1996 онд Батлан хамгаалахын их сургуульд суралцаж төгссөн.

1996-1998 онд Батлан хамгаалахын их сургуульд эдийн засгийн онолын багш.

1998-2002 онд Төрийн өмчийн хороонд программист.

2002-2004 онд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дарга

2004-2009 онд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга

2005-2009 онуудад “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2009-2012 онд АНУ-ын Сан-Франциско хотод уул уурхайн чиглэлээр суралцсан.

2012 оноос Дорноговь аймгийн “Айл баян” уурхайн дарга

2016 оноос Өмнөговь аймгийн Засаг дарга

Зоригтбаатар Ренчингийн

1965-1975 он-д Өмнөговь аймгийн 1-р арван жилийн сургууль
1975-1981 онд Чехословак улсад уул уурхайн сургуулийг мэргэжлээр
1981-1985 онд Өмнөговь аймгийн УААУГазарт бригадын дарга, инженер
1985-1986 онд Барилгын цэргийн 223-р ангид байлдагч
1986-1989 онд Өмнөговь аймгийн намын хороонд боловсон хүчний зааварлагч
1989-1991 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд намын үүрийн дарга
1992-2005 онд Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал
2005-2007 онд Тавантолгой ХК-ийн ерөнхий инженер
2007-оноос Тавантолгой ХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал

Сэддорж Ренчинбямбын

1987-1997 онд Өмнөговь аймаг 10 жилийн 1-р дунд сургууль
1997-2002 онд Улаанбаатар хот, “Хан-уул” дээд сургууль бизнесийн эдийн засаг, хэрэглээний математикч
2002-2006 онд “Ажнай” корпорацийн маркетингийн албаны дарга
2004-2007 онд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн бие төлөөлөгч, туслах
2006-2008 онд Удирдлагын академи Нийгмийн ухааны магистр
2007 оноос Өмнөговь аймаг Цогт-овоо сумын нутгийн зөвлөлийн дарга
2008 оноос JCI байгууллагын гишүүн /ОУ-н залуучуудын АҮ-ийн танхим/
2007-2009 онд МҮБХ-ны Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн зөвлөлийн ахлагч
2009 он МУШУТИС, Уул уурхайн сургууль докторант
2009-2010 онд “Тавантолгой” ХК-д Санхүү хангамж хариуцсан дэд захирал
2010-2012 онд АНУ-ын Канзасын их сургууль
2012 оноос УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн зөвлөх
2013 оноос одоог хүртэл “Тавантолгой” ХК-нд Гүйцэтгэх захирал

Шүрэнхишиг Гончигийн

1976-1986 онд Өмнөговь аймгийн 1-р арван жилийн сургууль
1990-1994 онд хуучнаар ЗХУ-ын Донецк хотын Худалдааны дээд сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр
1995 онд МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч болсон.
1990 оноос хойш Нягтлан бодогчийн мэргэжлээрээ ажиллаж байгаа
2007-оноос “Тавантолгой” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч.

ТҮҮХ

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД: 

2016 оны 12-р сарын 31-ны байдлаар:

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Мөнхбаяр (Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч)

Гишүүн В.Мөнхбат (Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгч)

Гишүүн Т.Алтансүх (Даланзадгад сумын Засаг дарга)

Гишүүн Л.Батбаатар (Баяндалай сумын Засаг дарга)

Хараат бус гишүүн Д.Батзориг (хувиараа)

Эх сурвалж: ОҮИТБС-ын 2016 оны тайлан

2015 оны 12-р сарын 31-ны байдлаар:

Б.Түвшинбаяр – Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга

А.Идэрцог – “Хадгаламж” банкны Өмнөговь салбарын захирал

Д.Ганболд – Хараат бус гишүүн, “Тавантолгой” ХК

Д.Дагвадорж – “Тавантолгой” ХК-ийн ерөнхий захирал

Л.Батчулуун – Хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ

С.Мөнхжаргал – “Кашмер холдинг” ХХК

Т.Тэгшээ – Хараат бус гишүүн, Эрдэнэ Ээг захиргааны дарга

Ц.Мөнхдэлгэр – Гишүүн, сумын ИТХ-ын дарга.

Эх сурвалж: ОҮИТБС-ын 2016 оны тайлан

2008 оны байдлаар:

Н.Наранбаатар – ТУЗ-ийн дарга, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга

С.Мөнхжаргал – “Ээрмэл” ХК-ийн ерөнхий захирал

Д.Дагвадорж – “Тавантолгой транс” ХХК-ийн ерөнхий захирал

Д.Ганболд – “Ажнай” корпорацийн гүйцэтгэх захирал Д.Ганболд

Х.Байгальмаа – Өмнөговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Байгальмаа

О.Бадарч – Өмнөговь аймгийн үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

Н.Амарзаяа – Өмнөговь аймгийн Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтийн хэлтсийн дарга

О.Оюунбат – “Ээрмэл” ХК-ийн дэд захирал

Л.Энхболд: 1998 онд “Тавантолгой”-н 49 хувь миний мэдлийнх байсан

УИХ-ын гишүүн Л.Энхболдын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагаас:

… 1998 онд “Тавантолгой”-н 49 хувь чинь миний хувь байсан юм. Өнөөдрийн 49 хувьд хамгийн их хувь эзэмшээд байгаа нөхдүүдийн хувь миний хувь байсан юм. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар холбогдоогүй. Тэр хувьцаа миний зөвшөөрөлгүй хэн нэг этгээдийн гарт очсон. Гэхдээ би өнөөдрийг хүртэл энэ хэргээр маргаан үүсгээгүй байгаа …

1996.06.18. “Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хуралд оролцогсод

1994.12.05. Таван толгойн нүүрсний уурхайг хувьцаат компани болгох тухай Өмч хувчлалын комиссын тогтоол гарчээ

“Тавантолгой” ХК-ийн эзэмшил ба ашиг хүртэгч эзэд. 2019 оны 3-р сарын байдлаар

“Тавантолгой” ХК-ийн эзэмшил ба ашиг хүртэгч эздийн мөрөөр

 

Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s