Саусгоби Сэндс ХХК / Southgobi Sands LLC

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Саусгоби сэндс ХХК нь Канадад төвтэй Саусгоби Ресурс Лимитед компанийн Монгол дахь салбар бөгөөд 100 хувь эзэмшилд нь багтдаг.

Саусгоби Ресурс Лимитед нь нүүрсний хайгуул, олборлолтын чиглэлээр ажилладаг томоохон компани бөгөөд Хятадын зах зээлд хамгийн ойр байрлах нүүрсний ордуудыг эзэмшдэг. Тус компани Монгол улсын Өмнөговь аймагт байрладаг. Пермийн настай эрчим хүчний болон металлургийн нүүрсний ордуудаас Азийн зах зээлд төрөл бүрийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд төвлөрөн ажиллаж байна.

Компанийн гол үйл ажиллага болох Овоот Толгой нүүрсний уурхай БНХАУ дахь хэрэглэгчдэд нүүрс экспортлож байна. БНХАУ нүүрсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байна. Овоот Толгой нүүрсний уурхай Өмнөговь аймгийн нутагт БНХАУ-ын хилээс 40 км зайтай оршдог. Саусгоби дараах гурван нүүрсний төслийг эзэмшдэг. Үүнд: одоо үйлдвэрлэл явагдаж буй Овоот Толгойн уурхай, мөн Сүмбэрийн орд болон Овоот Толгойн далд уурхай байгуулах гүний нөөц гэсэн бүтээн байгуулалтын хоёр төсөл орно. Түүнчлэн Саусгоби Монгол улсад хайгуулын тусгай зөвшөөрлүүд эзэмшдэг.

Саусгоби Ресурс Лимитед компани Торонто болон Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй (TSX:SGQ,HKEx:1878)

Саусгоби Ресурс компанийн эцэг компани болох Айвенхоу Майнз 2006 оны 10 сард Лондон болон Мельбурнд төвтэй Рио Тинто компанитай стратегийн түншлэл байгуулж, дэлхийд томоохонд тооцогдох Оюу Толгойн төсөлд хамтран ороцлож байна.


БҮРТГЭЛ, РЕГИСТРИЙН ДУГААР

5084555

КОМПАНИЙН ЭЗЭМШДЭГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ТҮҮНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА

(2018 оны 1-р сарын байдлаар):

1. Тусгай зөвшөөрлийн дугаар: 012726 Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл Байршил: … Газрын нэр: Овоот толгой Талбайн хэмжээ: 9282.7 га Ашигт малтмалын төрөл: Нүүрс Хүчин төгөлдөр хугацаа: 2037 он

2. Тусгай зөвшөөрлийн дугаар: 016869 Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл Байршил: … Газрын нэр:  Өвөлжөө уул-1 Талбайн хэмжээ: 10992.9 га Ашигт малтмалын төрөл: Нүүрс Хүчин төгөлдөр хугацаа: 2041 он

3. Тусгай зөвшөөрлийн дугаар: 020436 Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл Байршил: … Газрын нэр: Өвөлжөө уул-1 Талбайн хэмжээ: 2473.39 га Ашигт малтмалын төрөл: Нүүрс Хүчин төгөлдөр хугацаа: 2046 он

4. Тусгай зөвшөөрлийн дугаар: Галын овоо-1 Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл Байршил: … Газрын нэр: Галын овоо-1 Талбайн хэмжээ: 8796.37 га Ашигт малтмалын төрөл: Нүүрс Хүчин төгөлдөр хугацаа: 2046 он

5. Тусгай зөвшөөрлийн дугаар: 020675 Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл Байршил: … Газрын нэр: Товон уул Талбайн хэмжээ: 780.5 га Ашигт малтмалын төрөл: Нүүрс Хүчин төгөлдөр хугацаа: 2046 он

6. Тусгай зөвшөөрлийн дугаар: 020676 Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл Байршил: … Газрын нэр: Хонгил уул-1 Талбайн хэмжээ: 169 га Ашигт малтмалын төрөл: Нүүрс Хүчин төгөлдөр хугацаа: 2046 он


КОМПАНИЙН ХАЯГ

Вэб сайт: www.southgobi.com


КОМПАНИЙН БҮТЭЦ (толгой, охин компаниуд, хамаарал)

Саусгоби сэндс ХХК нь Канадад төвтэй Саусгоби Ресурс Лимитед компанийн Монгол дахь салбар бөгөөд 100 хувь эзэмшилд нь багтдаг. Харин Саусгоби Ресурс Лимитед нь Канадын Айвенхоу Майнзын охин компани юм байна.


КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА

(2018.01-р сарын байдлаар):

Ч.Мөнхбат Саусгоби сэндс ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захиралаар 2015 оны 9 сарын 7-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Үүнээс өмнө нь тэрээр тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Захиралын үүрэг гүйцэтгэгчээр 2015 оны 3 сарын 26-ны өдрөөс ажиллаж байв. Ноён Ч.Мөнхбат Саусгоби Ресурс компанид Зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд улмаар Саусгоби сэндс ХХК-ийн Засгийн газрын харилцаа, Бодлогын хэрэгжилт хариуцсан захиралаар ажиллаж байв. Үүний өмнө ноён Ч.Мөнхбат Азийн хөгжлийн банкинд Төслийн захирлаар, Дэлхийн банкинд Зохицуулагчаар тус тус ажиллаж байв.

Ч.Мөнхбат ОХУ-ын Ленинград хотын дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд түүнчлэн Монгол Улсын Удирдлагын академийн Төрийн удирдлагын магистр зэрэгтэй юм. Мөн тэрээр 1998 онд Шинэ Зеланд Улсын Вайкато их сургуульд Төрийн бодлого, удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан юм. Түүнчлэн Ноён Ч.Мөнхбат Шинэ Зеланд Улсаас Монгол Улс дахь Өргөмжит консулаар ажилладаг билээ.


КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ, АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ӨМЧЛӨГЧ ЭЗЭН

(2018.01-р сарын байдлаар):

Компанийн ашиг хүртэгч эздийн мэдээллийг харахын тулд 100 хувь эзэмшигч нь болох Саусгоби Ресурс Лимитед компанийн эзэмшлийг сонирхох нь зүйтэй. Хятад, Монголыг холбосон өвөрмөц нэг томоохон групп компани бөгөөд үндсэн гол хувьцаа эзэмшигчид нь Хятад Улсын төрийн өмчит China Cinda Asset Management Corporation Limited болон China Investment Corporation аж.

Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s