Нүүдэлчин Айрон Ресорс ХХК / Nuudelchin Iron Resources LLC

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах Өлзийт овоогийн төмрийн хүдрийн ордод олборлолт явуулж төмрийн баяжмал үйлдвэрлэх зорилготой байгуулагдсан.

“Нүүдэлчин групп” ХХК-ийн охин компани юм.


БҮРТГЭЛ, РЕГИСТРИЙН ДУГААР

5566738

КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ТҮҮНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2018 оны 11-р сарын байдлаар

Эх сурвалж: АМГТГ-ын Кадастрийн бүртгэлийн систем 

Эх сурвалж: ОҮИТБС-ийн цахим тайлангийн систем


КОМПАНИЙН ХАЯГ

2018 оны 11-р сарын байдлаар

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, НАРНЫ ЗАМ гудамж-62, Union building, 13 давхарт

Утас: (976)-7577 6666, Факс: (976)-11-310089

Web: www.nuudelchin.mn

E-mail: business@nuudelchin.mn

Утас: (976)-7011 5520

Факс: (976)-11-310089

И-мэйл: info@mdt.mn

Веб сайт: www.nuudelchin.mn


КОМПАНИЙН БҮТЭЦ (толгой, охин компаниуд, хамаарал)

(2018 оны 11-р сарын байдлаар):

“Нүүдэлчин групп” ХХК нь уул уурхайн салбарт “Мондулаан трейд” ХХК, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК”, “Нүүдэлчин айрон ресорс” ХХК, хүнсний үйлдвэрлэлийн салбарт “Эрдэнэт Фүүдс” ХХК, хөдөө аж ахуйн салбарын голлох чиглэл болох механикжсан газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлд “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийг үүсгэн байгуулж зургаан охин, нэг хараат компанитайгаар ажиллаж байна.


КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА

Эх сурвалж: Хуулийн этгээдийн улсын бүртгэл


КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН (хэрвээ ХК бол)

2018 оны 11-р сарын байдлаар:

“Мондулаан Трейд” ХХК-ийн толгой компани болох “Нүүдэлчин групп”-ийн Төлөөлөн удирдах зөвлөл:

Дарга Шүхэртийн Жаргал, гишүүд Балжиннямбуугийн Шүхэрт, Шүхэртийн Бүтэд, Шүхэртийн Батнасан., Шүхэртийн Лхамсүрэн


КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ, АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ӨМЧЛӨГЧ ЭЗЭН

Эх сурвалж: Хуулийн этгээдийн улсын бүртгэл

Мондулаан Трейд ХХК бүтцэд нь багтдаг Нүүдэлчин групп ХХК-ийг гавьяат эдийн засагч Б.Шүхэртийн өөрийн хүүхдүүдтэйгээ хамтарч байгуулсан гэр бүлийн компани юм.

Төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгээс үзэхэд УИХ-ын гишүүн асан, одоо Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаяр Мондулаан трейд ХХК болон Нүүдэлчин групп ХХК-ын бусад компаниудад хувьцаа эзэмшдэг.

Тухайлбал, Нүүдэлчин групп ХХК-ийн 20 ширхэг, Мон дулаан трейд ХХК-ийн 120400 ширхэг, Нүүдэлчин айрон ресорс ХХК-ийн 409488 ширхэг, Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн  1150 ширхэг, мөн Эрдэнэт фүүдс ХХК-ийн 1637012 ширхэг, Хишигтэн нүүдэлчин ХХК-ийн 7741360 ширхэг, Нүүдэлчин гурил ХХК-ийн 101 ширхэг хувьцааг тус тус эзэмшиж байна. Энэ нь нийт хувьцааны хэдэн хувь болох нь тодорхойгүй.



МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ, БАРИМТ, ИШЛЭЛ

“Нүүдэлчин” групп ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн зураг

2018 оны 11-р сарын байдлаар 

2018 оны 3-р сарын байдлаар

Эх сурвалж: nuudelchin.mn


2018 оны 4-р сар

Нүүдэлчин групп ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Лхамсүрэн 2016 оноос Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байгаа бөгөөд хөрөнгө орлогоо дараах байдлаар мэдүүлсэн байна.

Нүүдэлчин групп ХХК-ийн 30 ширхэг, Мондулаан трейд ХХК-ийн 120 400 ширхэг, Нүүдэлчин айрон ресорс ХХК-ийн 409.488 ширхэг, Эрдэнэт фүүдс ХХК-ийн 163.7012 ширхэг хувьцааг эзэмшдэг.

Тэрбээр 2010-2014 онд “Нүүдэлчин групп” ХХК-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга, 2014 онд Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2015-2016 онд “Мондулаан трейд”  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.

Эх сурвалж: iaac.mn



Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s