Монгол газар ХХК

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

1992 онд байгуулагдсан

Гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компани


БҮРТГЭЛ, РЕГИСТРИЙН ДУГААР

2027615


КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ТҮҮНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2018 оны 11-р сарын байдлаар дараах гурван тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна


КОМПАНИЙН ХАЯГ

Улаанбаатар. Баянгол дүүрэг. 20-р хороо, “Их үүсгэл” ХХК-ний байр, (Гурвалжингийн гүүрний баруун талд)

Утас: 681877, 681226, 681435.


КОМПАНИЙН БҮТЭЦ (толгой, охин компаниуд, хамаарал)

Мэдээлэл байхгүй.


КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА

Гүйцэтгэх захирал Цэвээнжав овогтой Мянганбаяр


КОМПАНИЙН (ТӨЛӨӨЛӨН) УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Мэдээлэл байхгүй


КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ, АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ӨМЧЛӨГЧ ЭЗЭД

Цэвээнжав овогтой Мянганбаяр нь тус компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийг эзэмшигч гэж ойлгогддог.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд дараах байдлаар тэмдэглэгджээ.



Мэдээ. Мэдээлэл. Баримт. Ишлэл. Эх сурвалж

2017 оны 12-р сар. 

“Монгол газар” ХХК 142 лицензтэй эзэмшиж байгаа тухай мэдээлж байв.

“Монгол газар” ХХК-ийн гол хувьцаа эзэмшигчид нь Ц.Мянганбаяр, Б.Батбаяр байсан бол 2008 онд Goldstar Hold BVI ings-ийн 100 хувийн өмч болжээ.

Мөн Ц.Мянганбаяр нь “Эс Кью Эс”-д 13 лиценз эзэмшдэг бол түүний дүү Цэвээнжавын Лхагвасүрэн нь Эм Жи Пи компанид 42 лиценз эзэмшдэг байна. Харин үүсгэн байгуулагч Баярмаа 37, Их монгол майнингэд 30 лицензтэй.


2018 оны 2-р сар.

“Монгол газар” ХХК нь татварын их хэмжээний өртэйгөөс гадна арилжааны банкууд болон гадаад улс орнуудын байгууллагаас авсан зээлүүдийн төлбөр нэхэгдсээр 2015 онд шүүхэд хандаж төлбөрийн чадваргүй хэмээн шүүхээс зарлуулжээ.

Үүнээс хойш тэдний нэр дээр 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирсний дотор,

-70.7 хувь нь буюу 59.8 тэрбум төгрөгийн өр нь Япон улсын “Иточу” корпорациас,

-Монголбанкны алтны арилжаатай холбоотой 14.6 тэрбум төгрөг,

-Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт нөхөн сэргээлт хийгээгүйн хохирол 4.6 тэрбум,

-Татварын ерөнхий газар 2.6 тэрбум,

-Чингис хаан банкинд 1.4 тэрбум төгрөг,

-Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 435 сая,

-Нийслэлийн татварын газарт 334 сая төгрөг,

-Иргэн М-д 194 сая төгрөг,

-“Киа моторс” компанид 68 сая төгрөг,

-“Хьюндай моторс компанид 18 сая төгрөг,

-Иргэн Д-д төлөх 5 сая төгрөгийн өр тус тус нэхэгдэж байв.

Энэ талаар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр “Дампуурлын тухай хуулийн хийдлийг сайн ашиглаж байгаа хүн дээ. Уг нь хуулийн төслийг ХЗДХЯ шинэчилсэн найруулгаар боловсруулаад дуусч байгаа. Энэ мэт хариуцлагаас зугтаагсдыг зугтах газаргүйгээр л хуульчлах ёстой болж байна” хэмээн твиттер хуудсандаа тайлбар хийжээ.