Бэрх Уул ХК ХК / Berkh Uul JSC

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

1954 онд байгуулагдсан Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт байгуулагдсан Чандганы нүүрсний уурхайг эзэмшдэг.


БҮРТГЭЛ, РЕГИСТРИЙН ДУГААР

Регистрийн дугаар: 2643928
Монголын хөрөнгийн бирж дэх символ: Бэрх Уул ХК (BEU)

КОМПАНИЙН ЭЗЭМШДЭГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ТҮҮНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дахь Чандган талын нүүрсний уурхайг ажиллуулдаг. Мөн Батноров сумын нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрхаан, Баянхааны жоншны ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Олборлолт явуулаагүй.

Мөн алтны ашиглалтын дараах гурван тусгай зөвшөөрлийг эзэмшдэг гэж мэдээлсэн боловч одоогоор Адуляргео компанийн мэдэлд байна.


КОМПАНИЙН ХАЯГ

Хаяг: Хэнтий аймгийн Батноров сум. Бэрх тосгон, Уулын үйлдвэрийн байр-01

Утас: 75859505, 99092755

И-мэйл: info@berkhuul.com

Вэб сайт: berkhuul.mn, berkhuul.com (ажиллаагүй)


КОМПАНИЙН БҮТЭЦ (толгой, охин компаниуд, хамаарал)

Байхгүй


КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА

2018 оны 11-р сарын байдлаар:

2018 оны 6-р сарын байдлаар:

Гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан

Санхүү эрхэлсэн дэд захирал Бен Коатс

Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Jimmie Wilde


КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН (хэрвээ ХК бол)

2018 оны 6-р сарын байдлаар:

2018 оны 6-р сарын байдлаар:

2018 оны 4-р сарын байдлаар:

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд: Бадангийн Батбаатар (дарга), James Passin, Болдын Мэндсайхан, James Flores, Данзангийн Даянбилгүүн, Jimmie Wilde, Хараат бус гишүүд: Батхүүгийн Батмөнх, Батболдын Батхуяг, Дармаагийн Нарангоо. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга: Баярсайханы Пүрэвбаатар.

2017 оны 3-р сарын 24-ны байдлаар:

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд: Бадангийн Батбаатар (дарга), James Passin, Болдын Мэндсайхан, Баярсайханы Пүрэвбаатар, Жүгдэрнамжилын Эрдэмбилэг, Батсүхийн Мянганбаяр. Хараат бус гишүүд: Мажигсүрэнгийн Батсүрэн, Дармаагийн Нарангоо, Тэрбишийн Тамир

Эх сурвалж: Хувьцаа эзэмшигчдийн 2017 оны хурлын материалаас.


КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ, АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ӨМЧЛӨГЧ ЭЗЭД

2018 оны 11-р сарын байдлаар


2017 оны 03-р сарын 24-ны байдлаар:

Нийт 19,062,080 ширхэг энгийн хувьцаатай бөгөөд 113 хувьцаа эзэмшигчтэй.

Хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг эзэмшигч этгээд:

1.Khanate Resourse Holding-3 SARL           –  6,58%

2.Khanate Resourse Holding-3                    – 51,82%

3.BEU Holding S.A.R.L                                  – 10%

4.Khanate Resourse Holding-2 SARL           – 31.25%

Дүн:                                                              – 99.66 %

(Эх сурвалж: Хувьцаа эзэмшигчдийн 2017 оны хурлын материал)


2017 оны 4-р сарын байдлаар:

5 буюу түүнээс дээш хувийг эзэмшигчид:

1.Khanate Resourse Holding-3 SARL            –  6,58%

2.Khanate Resourse Holding-3                      – 51,82%

3.BEU Holding S.A.R.L                                     – 10%

4.Khanate Resourse Holding-2 SARL            – 31.25%

Дүн                                                                 99.66 хувь

(Эх сурвалж: МХБ-ын мэдээлэл ба Хувьцаа эзэмшигчдийн 2017 оны хурлын материал)



МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ, БАРИМТ, ИШЛЭЛ:

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр /Баасан гараг/-ийн нэгдсэн хуралдааны гар тэмдэглэлээс. 

… Монгол Улсын Засгийн газар хариуцлагын жил болгож байгаа юм байна. Дэмжиж байна. Тэгэхдээ хариуцлага гэдэг бол зөвхөн үг биш үйлдэл байх ёстой. Өнөөдөр эдийн засагтай холбоотой олон асуудал гарч ирж байна. Гэхдээ Монгол Улсын эрдэнэсийн сан гэж хэлж болохоор уул уурхайн салбар үндсэндээ цоорхой авдар шиг ийм байдалтай яваад байна. Эрдэнэтийн 49 хувь гээд бөөн асуудал болсон. Одоо бас 51 хувь нь гээд бөөн асуудал боллоо. Тэгээд энэ хаврын чуулган эхлэхэд ерөнхийдөө Улсын Их Хурал ажлын хэсэг гаргаад энэ бүх замбараагүй олгосон лицензтэй холбоотой асуудал энэ журамтай холбоотой асуудлыг дахиж Улсын Их Хурал нэгтгэж авч үзэх ийм зайлшгүй шаардлага байна гэж зүгээр үзэж байна. Ганцхан жишээ гэхэд манай Бэрхийн уулын үйлдвэр байгаа юм. Та бүхэн сайн мэднэ. 1954 онд байгуулагдсан Монголын ууган уурхайн нэг хайлуур жоншны. Энэ уурхайг одоо Галт шувуу гэдэг нэртэй Жеймс Тайсон ч гэнэ үү ийм хүн лицензийг нь худалдаж авсан. Ингээд 3000-4000 хүн амьдарч байгаа тэр суурьшлын бүс үндсэндээ өдрөөс өдөрт хүмүүс нь нүүгээд тэгээд социализмын 70 гаруй жилийн бүтээн байгуулалт үндсэндээ маш хүнд байдалд орж байгаа юм.

Гэтэл тэр лицензийг аваад 10 гаруй жил зүгээр өөр дээрээ байлгаад үнэ жаахан өсөхөөр ингээд буцаж зарах ийм үйлдэлтэй байж байгаа. Тэр компани хэзээ ч уул уурхайн бизнес хийдэггүй. Бас өөр өөр уул уурхайн лицензүүдийг ч гэсэн авчихсан. Тэгээд хөрөнгө оруулалт нэрээр сан нэрээр гадны хүмүүс орж ирээд лицензийг нь авчихсан байдалтай ийм зүйлийг аудит хийж үзэхгүй бол тэр чинь маш том уурхай, эдийн засагт хэрэгтэй эргэлт байж байдаг. Тэгээд айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шиг ийм боломжуудаа бид нарын хувьд ашиглахгүй байж л дээрээс нь зээл авна гэдэг энэ зүйл рүү хэтэрхий Монгол Улс яваад иржээ.

Энэ бүх зүйлүүдийг нэгтгэж Улсын Их Хурлын нэгдсэн ажлын хэсэг гаргаж хөдлөхгүй байгаа энэ том болон жижиг төслүүдээ хөдөлгөж эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр нэлээн анхаарвал яавал яасан юм бэ гэдэг ийм саналтай байна. Үүнийг хаврын чуулганы өмнө ажлын хэсэг гаргаад тойрог дээр байгаа олон асуудлууд байна. Зогсохгүй болоод гацчихсан уул уурхайн асуудал эсвэл лиценз нь гадны хүн дээр байж байгаа гэмт хэргийн шинж чанартай, луйврын шинж чанартай олон асуудал байна. Энэ бүх зүйлийг авч үзэх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байна. Тэгээд үүнийг анхаарч үзээч гэж Их Хурлын даргаас хүсэж байна.


“Адуляр гео” компанийн талаарх улсын бүртгэлийн мэдээлэл



Мэдээ. Мэдээлэл. Баримт. Ишлэл. Эх сурвалж