Бороо гоулд ХХК. Cентеррагоулд Монголиа / Boroo Gold LLC. Centerragold Mongolia LLC

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Гадаадын хөрөнгө оруулалттай компани.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт 2004-2018 онд алтны олборлолтын үйл ажиллагаа явуулсан ба тэднийг эзэмшдэг Канадын Centerra Gold Inc компани нь Сингапурын OZD ASIA PTE компанид 35 сая ам.доллараар зарж буйгаа албан ёсоор мэдэгджээ. Үүнд Бороогийн алтны уурхай, боловсруулах үйлдвэр, мөн Гацууртын алтны төсөл багтаж байна.


БҮРТГЭЛ, РЕГИСТРИЙН ДУГААР

“Бороо гоулд” ХХК – 2094533
“Сентерра гоулд монголия” – 2108291

КОМПАНИЙН ЭЗЭМШДЭГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ТҮҮНИЙ ДАГУУ ЯВУУЛЖ БАЙГАА ҮЙЛ АЖИЛЛАГАА

(2018 оны 09-р сарын байдлаар)

“Бороо гоулд” ХХК-ийн тусгай зөвшөөрөл:

Энэ тусгай зөвшөөрлүүд нь бүгд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших алтны орд газруудад хамаарч байна. Нэмэлт мэдээлэл:

1. Тусгай зөвшөөрлийн дугаар: 00000198. Хүчин төгөлдөр хугацаа: 1997-06-21 2027-06-21.

2.Тусгай зөвшөөрлийн дугаар: 00000238. Хүчин төгөлдөр хугацаа: 1997-06-21 2027-06-21.

3.Тусгай зөвшөөрлийн дугаар: 00001960. Хүчин төгөлдөр хугацаа: 1997-06-21 2027-06-21.

4.Тусгай зөвшөөрлийн дугаар: 00001970. Хүчин төгөлдөр хугацаа: 1997-06-21 2027-06-21.

5.Тусгай зөвшөөрлийн дугаар: 00011761. Хүчин төгөлдөр хугацаа: 1997-06-21 2027-06-21.

6.Тусгай зөвшөөрлийн дугаар: 00012039. Хүчин төгөлдөр хугацаа: 1997-06-21 2027-06-21.

7.Тусгай зөвшөөрлийн дугаар: 00015285. Хүчин төгөлдөр хугацаа: 1997-06-21 2027-06-21.

“Сентерра гоулд монголия” ХХК-ын тусгай зөвшөөрөл: 

2017 оны 9-р сард Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дахь полиметалын “Алтан цагаан овоо” төслөө “Степп Голд” компанид 21,78 сая ам.доллараар зарсан юм.


КОМПАНИЙН ХАЯГ

(2018.09-р сарын байдлаар)

Төв оффис: Монгол Улс, Улаанбаатар 15160, Ш/Х 223, Чингисийн талбай, Бодь цамхагийн 11 давхар.

Утас: 11-317798. Факс: 11-316100

И-мэйл: info@centerragold.mn

Вэб сайт:

centerragold.com, www.boroogold.mn (2018 оны 10-р сараас ажиллахаа больсон)

Фэйсбүүк хуудас: @BorooGold


КОМПАНИЙН БҮТЭЦ (толгой, охин компаниуд, хамаарал)

“Бороо гоулд” ХХК ба “Сентерра гоулд монголия” ХХК нь Канадад байрладаг, Торонтогийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй (TSX: CG) “Сентерра Gоулд Inc компанийн Монголд дахь охин компаниуд юм.
Тэдгээрийг Centerra Netherlands (BVBA) компаниар дамжуулан эзэмшдэг.

КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА

(2018 оны 6-р сарын байдлаар)

Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал ЖОН КАЗАКОФФ,

Сентеррагийн Киргизэд байрлалтай Кумторын уурхайд 14 жил ажилласан ба Ахлах дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад 2007 онд энэ албан тушаалыг хүлээж авсан. Канадын Бритиш Колумбын Их сургуулийг Шинжлэх ухааны Бакалаврын зэрэгтэй төгсөж, Баруун Онтариогийн Их сургуулийн Удирдах Менежментийн сургалтыг дүүргэжээ.

Бороо Гоулд болон Сентерра Гоулд компаний Ерөнхий менежер РОД ЧАНИН

Уул уурхайн салбарт 35 гаруй жил ажиллаж, үүнээс 12 жилд нь Сентеррагийн Киргиз дэх Кумторын уурхайд хэд хэдэн албан тушаал хашиж байсан. 2010 оны 1-р сард Бороогийн уурхайд орсон ба 2015 оны 9 дүгээр сараас хойш одоогийн албан тушаалдаа ажиллаж байна. Бритиш Колумбийн их сургуулийг засвар-үйлчилгээний менежмент, нуруулдан уусгалтын технологийн мэргэжлээр төгссөн. Үндсэн ажлынхаа зэрэгцээ Мэдээллийн технологи, Хангамжийн асуудал эрхэлсэн захирал, Засвар-үйлчилгээний менежерийн албан үүргийг хавсран гүйцэтгэж байна.

Гүйцэтгэх захирал ОЧИРХҮРЭЭТИЙН ОТГОНТОГТОХ

Бороо Гоулд компанид 2004 оны 9 сараас хойш ажиллаж байна. Тус компанийн санхүү, бүртгэл, тайлагнал, татварын үйл ажиллагаа болон захиргааны асуудлуудыг хариуцан ажилладаг. Бороо Гоулд компанид ажиллахаас өмнө “Эрнст энд Янг Монголиа” компанид аудитороор ажиллаж байсан. Отгонтогтох нь Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийн Бизнесийн бакалавр зэрэгтэй ба Монголын Мэргэшсэн Нягтлан бодогч юм.

Засгийн газартай харилцах асуудал эрхэлсэн захирал ДАЛХЖАВЫН САНДАГ

Бороо Гоулд компанид 2005 оны 4 дүгээр сараас хойш өнөөг хүртэл ажиллаж байна. Тэрээр Бороо Гоулд компани болон Сентерра Гоулд Монголия компаний Засгийн газар, орон нутагтай харилцах үйл ажиллагааг удирдан ажилладаг. Д.Сандаг нь Монгол Улсын Засгийн газрын яамд болон агентлагууд (ГХЯ, УАБХЕГ, Ерөнхий сайдын Ажлын алба, ТЕГ, ҮАБЗ)-д 25 жил ажилласан бөгөөд ГХЯ-д ажиллах хугацаандаа Япон, АНУ, Энэтхэг, Канад улсуудад томилогдон ажиллаж байсан. 2001-2004 онд “Монголын Алт Корпораци” (МАК)-ийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр, мөн Монгол Улс дахь Канадын өргөмжит консулаар ажиллаж байсан юм. Тэрээр Москвагийн улсын их сургууль (ОХУ)-ийг хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд Хошууч генерал цолтой.

Байгаль орчны хэлтсийн захирал  СТИВ МАКИНТОШ

АНУ, Монгол, Эквадор болон Пакистан орнуудад уул уурхайн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрээр Бороо гоулд компанид 2004 -2006 онд Байгаль орчин, Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны захирлаар ажиллаж байсан ба 2011 оны 7 сараас Бороо гоулд, Сентерра гоулд монголия компаниудын Байгаль орчины захирлаар дахин ажиллаж эхэлсэн. Тэрээр Бороод орохоосоо өмнө Пакистаны Исламабадад байдаг Тэфян Коппэр компанид БОЭМАА- ны захирлаар ажиллаж байсан. Стив нь АНУ-ын Монтанагийн Их Сургуулийн Загас, Онгон байгаль судлалын бакалавр, Газрын нөхөн сэргээлтээр магистрын зэрэгтэй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хуулийн хэрэгжилт хариуцсан хэлтсийн захирал ЛАМЖАВЫН ЖАРГАЛСАЙХАН

Эрүүл мэнд Аюулгүй ажиллагаа, Хуулийн хэрэгжилт хариуцах хэлтсийг удирдаж ажилладаг. Тэрээр 1993 – 2003 онд зөвлөхөөр ажиллаж байсан ба 2003 оноос үндсэн ажилтнаар Засгийн газартай харилцах хэлтсийн орлогч захирлаар ажиллаж эхэлсэн. 2004 онд Аюулгүй ажиллагаа, 2006 онд Тогтвортой байдлын менежерээр тус тус ажиллаж байсан ба 2007 оны 4 сард одоогийн албан тушаалд дэвшин ажиллаж байна. Тэрээр ОХУ-ын Олон Улсын Харилцааны Их Сургуулийг Олон улсын харилцааны мэргэжилтнээр төгссөн.

Боловсруулах үйлдвэр эрхэлсэн захирал ТОГООГИЙН ОРГОДОЛ

Монголын уул уурхайн салбарт 30 гаруй жил ажилласан ажлын туршлагатай ба Бороо гоулд компанид 1999 оны 9 сард Бороогийн төслийн БОНБНҮ- ний Металлургийн мэргэжилтнээр орсон ба 2003 оноос Үйлдвэрийн дэд даргаар ажиллаж байгаад 2006 оны 5 сард одоогийн албан тушаалаа авсан. Тэрээр ОХУ-ын Уралын уул уурхай, геологийн Их сургуулийг Уул уурхайн инженер – Ашигт малтмалын баяжуулагч мэргэжлээр төгссөн ба Магистр зэрэгтэй. Монгол Улсын зөвлөх инженер юм.п


КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН (хэрвээ ХК бол)

Мэдээлэл байхгүй.


КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ, АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ӨМЧЛӨГЧ ЭЗЭД

Мэдээлэл байхгүй.


МЭДЭЭ. МЭДЭЭЛЭЛ. БАРИМТ. ИШЛЭЛ

Centerra Gold Announces Sale of Mongolian Business Unit

TORONTO, CANADA – October 12, 2018 – Centerra Gold Inc. (“Centerra”) (TSX: CG) announced today
that it has completed the sale of its Mongolian business unit, including the Boroo Gold Mine and processing
facility and the Gatsuurt Gold Project to OZD ASIA PTE Ltd. (“OZD”), for net proceeds of US$35 million.
OZD has purchased all of the outstanding shares and debt of Centerra Netherlands, BVBA which is the 100%
direct shareholder of the Company’s Mongolian subsidiaries, Boroo Gold LLC and Centerra Gold Mongolia
LLC (“CGM”).
Under the purchase agreement, OZD will retain the US$5 million payment received in September 2018 and the
additional US$5 million to be received by CGM from Steppe Gold LLC in respect of the previous sale of the
ATO Project.
Scott Perry, Centerra’s President and Chief Executive Officer stated “the disposition of the Mongolian business
unit is another step forward in enhancing the overall quality of Centerra’s portfolio of assets and will allow
management to focus on the Company’s development projects in other jurisdictions, including Canada and
Turkey”.
OZD is a private, Singapore based company that focuses on emerging markets mining and metal assets by
acquiring, financing and operating in order to bring value to its shareholders.


Мэдээ. Мэдээлэл. Баримт. Ишлэл. Эх сурвалж

 



 

Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s