ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
2010 онд Эрдэнэт үйлдвэрт балансын бус хүдэрийг ашиглан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг эхлүүлсэн. 2014 оноос Гидрометаллургийн аргаар катодын зэс ялгах үйлдвэрлэж байна.
БҮРТГЭЛ, РЕГИСТРИЙН ДУГААР
КОМПАНИЙН ЭЗЭМШДЭГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ТҮҮНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА
(2018 оны 1-р сарын байдлаар):
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй.
КОМПАНИЙН ХАЯГ
(2018.01-р сарын байдлаар):
Төв оффис: Улаанбаатар. Д.Сүхбаатарын талбай. Жигжиджавын гудамж 3. Бодь Цамхаг, 5 дугаар давхар
Утас: (+976) 75951199
И-мэйл: contact@achit-ikht.mn
Вэб сайт: http://www.achit-ikht.mn
Фэйсбүүк хуудас:
КОМПАНИЙН БҮТЭЦ (толгой, охин компаниуд, хамаарал)
(2018.01-р сарын байдлаар):
“Ачит Ихт” компанийн катодын зэсийн үйлдвэр нь “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр 34 хувь, “Ачит ихт” ХХК 66 хувийн эзэмшилтэй.
Эх сурвалжийн мэдээллээр, “Ачит Ихт” компанийн зарим эзэмшил оффшорт бүртгэлтэй.
КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА
Гүйцэтгэх захирал Д. Эрдэнэцэцэг
МУИС төгссөн, Хуульч мэргэжилтэй, Магистр. Прокурор, МУИС, Хууль зүйн яаманд ажиллаж байсан. 2006 оноос хувийн хэвшилд ажиллаж байсан бөгөөд “Ачит Ихт” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2014 оны 3 дугаар сараас ажиллаж байгаа.
Д.Эрдэнэцэцэг нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагааны эхнэр юм.
Салбар Үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Энхбаяр
Иргэн ба үйлдвэрийн барилгын инженер, Ростов Дон хотын Барилгын дээд сургууль ОХУ, 1983
Монгол улсын зөвлөх инженер, Барилгын инженерийн магистр,
Бизнесийн удирдлагын магистр,
Улсын барилгын зургийн төв институт, Барилга, хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Ипотекийн Корпорацид инженер болон удирдах ажлууд хийж байсан. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын төслүүдийг удирдаж хэрэгжүүлж байсан. 2015 оны 7 сараас АИК төслийн зохицуулагч, 2016 оны 1 сараас Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байна.
General Manager William Shawn Orser
Master of Business Administration – Univeristy of Phoenix Arizona
Bachelor of Science-Metallurgical Engineering- Montana College of Mineral Science and Technology, Butte, Montana
PMP-PMI – Currently working on Project Managment Certificate online course
General Manager of AIC since March 2016.
Санхүүгийн албаны дарга Б.Даринчулуун
КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Мэдээлэл байхгүй
КОМПАНИЙН АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ӨМЧЛӨГЧ ЭЗДИЙН ТУХАЙ
“Ачит-Ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч “Цаглавар” ХХК-ын үүсгэн байгуулагч нь Жамбалдорж овогтой Өлзийжаргал юм.
“Ачит-Ихт” ХХК-ийн хоёрдагч үүсгэн байгуулагч “Степпкупер” ХХК-ын үүсгэн байгуулагч нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Пунцаг овогтой Цагаан, түүний гэр бүл юм.
Мэдээ. Мэдээлэл. Баримт. Ишлэл