Арева Монгол ХХК

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Гадаадын хөрөнгө оруулалтттай компани.

1996 онд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Францын төрийн өмчит Арева группийн Монгол дахь толгой компани юм.


БҮРТГЭЛ, РЕГИСТРИЙН ДУГААР

2018 оны эхний байдлаар:

“Арева Монгол” ХХК: 5022398

“Кожеговь” ХХК:

2018 оны 6-р сард нэрээ “Бадрах энержи” ХХК болгож сольсон байх магадлалтай.

2018 оны 11-р сарын байдлаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн системд байхгүй.

“Арева Майнс”:

ХХК – 2018 оны 11-р сарын байдлаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн системд байхгүй.


КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ТҮҮНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Арева Монгол ХХК: 

2018 оны 11-р сарын байдлаар АМГТГ-ын Кадастрийн мэдээллийн системд ямар нэгэн тусгай зөвшөөрлийг бүртгээгүй байна.

Кожеговь ХХК:

2017 оны байдлаар,

2018 оны 11-р сарын байдлаар АМГТГ-ын Кадастрийн мэдээллийн системд ямар нэгэн тусгай зөвшөөрлийг бүртгээгүй байна.

“Арева Майнс” ХХК

2018 оны 11-р сарын байдлаар АМГТГ-ын Кадастрийн мэдээллийн системд ямар нэгэн тусгай зөвшөөрлийг бүртгээгүй байна.


КОМПАНИЙН ХАЯГ

Улаанбаатар дахь офис:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ICC-International Commercial Center цамхаг, 3 дугаар давхар

Орон нутаг дахь офис:

Монгол Улс, Дорноговь аймаг, Сайншанд сум, 3-р баг, Залуучуудын гудамж, Люкс зочид буудал, 1-р давхар

Вэб сайт: mongolia.areva.com


КОМПАНИЙН БҮТЭЦ (толгой, охин компаниуд, хамаарал)

Арева групп нь Монголд үйл ажиллагаа явуулдаг гурван охин компанитай.

Арева Монгол ХХК (Толгой компани)

Кожеговь ХХК

Арева Майнс ХХК


КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА

2016 оны байдлаар:

Ерөнхий захирал Тьерри Плэзант

2018 оны байдлаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн системд байгаа мэдээлэл:


КОМПАНИЙН (ТӨЛӨӨЛӨН) УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН (Хэрвээ байгаа бол)

Мэдээлэл байхгүй.


КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ, АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ӨМЧЛӨГЧ ЭЗЭД

2018 оны 11-р сарын байдлаар

Толгой компани “Арева Монгол” ХХК

Арева групп 2007 онд Ийст Эйша Минэралс Энержи компанийг худалдан авч нэрийг нь АРЕВА Монгол ХХК болгон өөрчилсөн.

2009 оны 12-р сард ураны хайгуулын үйл ажиллагааг хамтран санхүүжүүлэх зорилгоор Мицубиши корпорацитай гэрээ байгуулж, Арева Монгол компанийн хувьцааны 34%-ийг эзэмших опционы эрхийг Мицубиши корпорацид олгосныг 2011 оны 11-р сард хэрэгжүүлсэн.

Улсын бүргэлийн мэдээлэл

“Кожеговь” ХХК

Арева групп нь 1996 онд өөрийн 70 %, Монгол Улсын Говьгео компанийн 30 %-ийн хөрөнгө оруулалттайгаар Кожеговь ХХК-ийг байгуулсан. Цацраг идэвхт ашигт малтмалын хуримтлалтай байж болох нутаг дэвсгэрийг олж тогтооход чиглэсэн геологи, хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. 2009 оноос эхлэн АРЕВА Монгол компани КОЖЕГОВЬ компанийг бүрэн эзэмших болсон.

“Арева Майнс” ХХК

Ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олборлолт явуулах Арева Монгол ХХК (66%) ба Монгол Улсын төрийн өмчит Мон-Атом ХХК (34%)-ийн хамтарсан компани юм.

Арева группийн Монгол дахь охин компаниудын эзэмшлийг харуулсан схем 


Мэдээ. Мэдээлэл. Баримт. Ишлэл. Эх сурвалж