ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
2001 онд байгуулагдсан.
БҮРТГЭЛ, РЕГИСТРИЙН ДУГААР
КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ТҮҮНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА
КОМПАНИЙН ХАЯГ
2018.06-р сарын байдлаар:
Улаанбаатар-14240. Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 22-р автобаазын байр, (Чулуун-Овооны хойно)
Утас: 462130
И-мэйл: adamasmining@magicnet.mn
Вэб сайт: байхгүй
Фэйсбүүк хуудас: байхгүй
КОМПАНИЙН БҮТЭЦ (толгой, охин компаниуд, хамаарал)
Одоогоор тодорхой мэдээлэл байхгүй.
КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА
(2018 оны 6-р сарын байдлаар):
Гүйцэтгэх захирал З.Номундарь
КОМПАНИЙН (ТӨЛӨӨЛӨН) УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Одоогоор тодорхой мэдээлэл байхгүй.
КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ, АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ӨМЧЛӨГЧ ЭЗЭД
Зоригтбаатар, Номундарь нар
МЭДЭЭ. МЭДЭЭЛЭЛ. БАРИМТ. ИШЛЭЛ
Манайдаа хамгийн олон, хайгуулын 84 тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэгдэх Зоригтбаатарын Номундарь “Poly metal resources” компанийн нэрээр оффшор бүсэд 2007 онд данс нээжээ. Тэрбээр япон нөхөртэй бөгөөд 100 хувь японы хөрөнгө оруулалттай “Adams mining” гэх компанитай. Хэдийгээр 84 тусгай зөвшөөрөлтэй гэгддэг ч давхар 151 хайгуулын лиценз эзэмшдэг талаар эх сурвалжууд мэдээлжээ.
ICIJ буюу The International Consortium of Investigative Journalists байгууллагын сайтад оффшорт бүртгэлтэй компаниуд, нэр бүхий хүмүүсийн мэдээллийг Paradise Papers дэлгэсэн байдаг. Түүний дотор монголчууд ч цөөнгүй бий гэдгийг хүмүүс мэдэх байх. Тэгвэл “Адамас Майнинг”-ийн захирал З.Номундарь ч оффшорт бүртгэлтэй монголчуудын тоог нэмжээ. Зоригтбаатарын Номундарь нь Eastern Metals Investment Limited гэх компанийн хувьцаа эзэмшигч хэмээн бүртгэгдсэн байх бөгөөд энэ компанийн мэдээлэл нь цааш задарч Poly Metal Group-ийн охин компани болох аж.
Мөн https://offshoreleaks.icij.org/nodes/80149303 линкээр нэвтэрч болно.
Мэдээ. Мэдээлэл. Баримт. Ишлэл. Эх сурвалж
2017 оны 12-р сарын 22.
Монголын туялзуур сэлэмний холбооны “Adamas Grand Prix” тэмцээнийг үеэр тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч З.Номундарь.